Нэхэмжлэхээ яаж илгээх вэ?

Нэхэмжлэхээ яаж илгээх вэ?

<< Click to Display Table of Contents >>

Зам ::  »«

Тооцоо нийлэх огноо

Та гэрээнд заагдсан тооцоо нийлэх хуваарийн дагуу нэхэмжлэхээ илгээнэ үү.

1. Сард 1 удаа тооцоо нийлдэг харилцагч сар бүрийн 3-5 өдрүүдэд

2. Сард 2 удаа тооцоо нийлдэг харилцагч сар бүрийн 1-2, 17-18 өдрүүдэд

3. Сард 3 удаа тооцоо нийлдэг харилцагч сар бүрийн 01, 11, 21 өдрүүдэд

4. Сард 4 удаа тооцоо нийлдэг харилцагч долоо хоног бүрийн Мягмар гаригт

 

Тухайн өдрүүдэд амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөрлүү шилжүүлэн нэхэмжлэх илгээх боломж нээлттэй байна.

 

Нэхэмжлэх илгээх дараалал

1. Төлбөр тооцоо > Төлбөрийн мэдээлэл цонхноос огноогоор шүүн хайлт хийнэ.

2. Тухайн огноон дох бодогдсон төлбөрийн мэдээллийг шалгана. Нэхэмжлэх дүн баганад байгаа дүн нь нэхэмжлэхийн дүн болно.

3. Нэхэмжлэх гэж буй тооцоог сонгож "Хэвлэх" товч даран нэхэмжлэхийг хэвлэн авч, гарын үсэг тамга дарна. Үйлдэл хийхдээ тухайн мөрөө сонгох буюу чеклэхийг анхаарна уу.

4. "Хавсаргах" товч дараад хэвлэсэн нэхэмжлэхийн зургийг хавсарган хадгална. Нэхэмжлэл багана дээр огноо үүссэн байвал тухайн огноонд таны нэхэмжлэх илгээгдсэн гэсэн үг ба огноон дээр дарж харсаргасан нэхэмжлэхийн зургийг харах боломжтой.

 

shuuh

 

Дүнгийн задаргаа харах

 

zadargaa

 

Борлуулалтын дүнгийн задаргаа

Борлуулалтын дүн багана нь гэрээний төрлөөс шалтгаалан төлбөр тооцоолох үндсэн дүнг харуулна. Гэрээнд заагдсан болон бусад үйл ажиллагаанаас хамаарсан суутгалуудыг хассаны дараагаар төлбөрийн нийт дүнг харуулна.

1. Татан авалтын гэрээтэй харилцагчийн хувьд Борлуулалтын дүн баганын задаргаа нь тухайн хугацааны хоорондох нийт татан авалтын нийлбэр байна. Дэлгэрэнгүй хэсгээр татан авалт тус бүрийг нийлүүлсэн баримтын дүнгийн дагуу шалгах боломжтой.

direct

2. Борлуулалтын гэрээтэй харилцагч нь төлбөрийн циклийн хоорондох эхний болон эцсийн үлдэгдлийн зөрүүгээр борлуулалтын дүн /төлбөр тооцоолох дүнг/ харуулна.

special

 

Төлбөрийн нэхэмжлэх хэвлэх

Нэхэмжлэх гэж буй тооцоог сонгон "Хэвлэх" товч дарна. Ижил гэрээний дугаартай тооцоог олноор нь сонгож нэг нэхэмжлэх хэвлэх боломжтой.

hevleh

 

Та системээс хэвлэсэн нэхэмжлэх дээрээ гарын үсэг, тамгаа даран зураг хэлбэрт оруулан илгээснээр нэхэмжлэхийн дүнг буруу бичих гэх мэт асуудал үүсэхгүй юм.

hevlehZagvar

 

Нэхэмжлэхээ илгээх

Нэхэмжлэх гэж буй тооцоог сонгон "Хавсаргах" товч дарахад зураг оруулах цонх гарч ирнэ.

nehemjleh

 

Нэхэмжлэхийн зураг болон тайлбар оруулах

"Зураг оруулах" товч дарж нэхэмжлэхийн зургийг сонгоод, /нэмэлт тайлбар оруулж болно/ "Хадгалах" товч дарж нэхэмжлэхийг илгээнэ.

nehemjlehPopUp

 

Зураг оруулах товч дарахад дараах зургийн файл сонгох цонх гарч ирнэ.

 

nehemjlehZuragSongoh